М.Анхцэцэг “Ашгабат-2017” наадмаас алтан медаль хүртжээ

Спорт / Admin
2017 оны 09 сарын 25

Азийн танхимын болон тулааны спортын “Ашгабат-2017” тав дахь удаагийн наадам Туркменистаны нийслэл Ашгабат хотноо болж байна.

Наадамд Азий тивийн 63 орны тамирчид спортын 22 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорьж байгаа бөгөөд Монгол Улсаас спортын 12 төрөлд 64 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Наадам энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор манай улсын тамирчин ОУХМ М.Анхцэцэг хүндийн өргөлтийн төрлөөр алтан медаль хүртээд байгаа юм.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д өргөлтийн нийлбэр дүнгээр 235 кг өргөж түрүүлсэн бол Узбекстаны тамирчин Отакузиева Омадой 231 кг, Японы Камияа Аюүми 224 кг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

М.Анхцэцэг медаль хүртсэнийхээ дараа “АШХАБАТ-2017 танхимын спортын наадамд оролцож алтан медаль хүртлээ хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн ээж аав гэр бүлийнхэндээ болон багшдаа маш их баярлалаа Та нартаа хязгааргүй их хайртай шүү. Мөн МҮОХ, БТСГ, Алдар спорт хороо Mongolian properties компани Үнэн анд, Сувинер Хаус, Монгол жонш,Есүүдийн батууд, Солонго Орд ,Мөнгөн гүүр эмнэлэг болон Монголын хүндийн өргөлтийн холбоог тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа БИД НЭГ БАГ” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.