“Багш нарын цалинг 1.6 сая болгох нь зөв” гэж санал асуулгад оролцсон иргэд үзлээ

Нийгэм / Ц. Анхзул
2017 оны 09 сарын 21

Сарын цалингаа нэг сая 600 мянган төгрөг болгохыг шаардсан сургууль, цэцэрлэгийн багш нар өнөөдөр сануулах ажил хаялт зарлав. 

Багш нарын цалинг сая 600 мянган төгрөг болгон нэмэх нь зөв, буруу гэх маргаан иргэдийн дунд одоо ч үргэлжилсээр. Түүнчлэн Засгийн газраас “Багш нарын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар үе шаттайгаар нэмэхээр судалж байна” гэх хариуг өгөөд буй юм. 

Манай сайт “Багш нарын цалинг 1.6 сая төгрөг болгон нэмэгдүүлэх нь зөв үү?” гэсэн шууд санал асуулга пэйжээрээ 90 минутын хугацаанд явууллаа.

Санал асуулгад 1962 иргэн саналаа өгсний 77 хувь нь “зөв”, 11 хувь нь “30 хувь нэмэхэд болно”, 10 хувь нь буруу гэсэн хариулт өгсөн байна.