Баянхонгор аймгийн ЗДТГ багш нарт шахалт үзүүлжээ

Орон нутаг / Admin
2017 оны 09 сарын 22

Өчигдөр орон даяар сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарласан. “Нийт багш нарын 60 хувь нь ажил хаясан” гэх мэдээллийг “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо”-ноос мэдэгдээд буй.

Тэгвэл багш нарын ажил хаялтыг хууль бус хэмээн үзэж, ажил хаялтад оролцохгүй байхыг БСШУСЯ болон холбогдох байгууллагуудаас багш, захирлуудад албан болон албан бусаар мэдэгдэж, шахалт үзүүлсээр байгаа аж.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас бүх сумдынхаа сургуулиудад албан бичиг илгээсэн байна. Уг албан бичигт “Багш нарын ажил хаялт нь хууль бус болохыг мэдэгдье” гэсэн байх бөгөөд “Багш нарт ухуулан ойлгуулах” зааврыг албан бусаар өгсөн байна.