П.Орхон: Цэргийн ДАШТ гэж дайн юм аа

Спорт / Admin
2017 оны 09 сарын 22

Литва улсын Клайпеда хотноо 32 дахь удаагийн армийн ДАШТ болж байна. Уг тэмцээнээс манай улсын тамирчин ОУХМ, Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ. 
Тэмцээний дараах түүний сэтгэгдлийг хүргэж байна. 

“Цэргийн дэлхийн аварга гэж нээрээ дайн юмаа. Байлдаад ирсэн хүн шиг л байна. Дух хавдаад, нүд хөхрөөд, чих хугараад. Энэ жилийг амрах завгүй өнгөрөөж байна даа. Ес дахь тэмцээндээ оролцоод, ес  дахь түрүүгээ авлаа. #Batsol ХХК, Алдар спорт хороо, Аваргууд академийн хамт олондоо, гэр бүл, найзууддаа баярлалаа. 

Цэргийн дэлхийн аваргын зардалыг минь гаргасан #Үндэснийолимпийнхороо -нд баярлалаа. Арын албанд байдаг спортын анагаах ухааны албаны эмч нартаа, шигшээ багийн албаны холбооны удирдлагууд, ажилчиддаа, спортын сэтгүүлчид, телевиз, сонин, сайтын ажилчиддаа, спортдоо хайртай Монгочууддаа баярладаг шүү” гэжээ.