Трансжендер мисс Б.Солонго: Баргийн Ladyboy эднээс илүү харагдах юм байна доо

Хэн юу хэлэв / Admin
2017 оны 09 сарын 26

“Мисс Монголиа-2017” тэмцээн сар орчим хугацаанд үргэлжилж байна. Хот хөдөөгийн 50 гаруй охид бүртгүүлэн зургаан төрлөөр өрсөлдсөнөөс одоогоор 14 охин үлдээд байгаа юм. Тэмцээний ялагч ирэх аравдугаар сарын 1-ний өдөр тодорно.

Тэмцээнд оролцогч охидын мэдээлэл, зураг цахим орчинд нийтлэгдсэн нь охид бүсгүйчүүдэд биеэ сайхан авч явах зэргээр эерэг сэдлийг төрүүлж байгаа бол шүүмж ч багагүй хөвөрч байгаа юм. Тухайлбал трансжендер мисс Б.Солонго өөрийн цахим хуудаснаа “Бүү л атаархлаа гээрэй. Миссээр биш арай өөр зүйлээр хүч үзээсэй. Сайхан монгол бүсгүйчүүд байдаг. Эдний дунд ч чадварлаг боловсролтой хүн байгааг үгүйсгэхгүй. Яг үнэндээ гадаад байдлаараа мисс хэмжээний төрчихсөн бүсгүй харагдахгүй байна. Баргийн ladyboy илүү харагдах юм байна доо. Жинхэнэ миссүүд гэртээ байдаг гэж үнэн юм шив дээ. Мисс Монголиа. Үсээ ороохгүй, өсгийнөөсөө буувал ч байдаг л Дулмаа шив. Угтаа жил ирэх тусам чанарждаг байлтай” хэмээн бичсэн нь охид бүсгүйчүүдийн ярианы сэдэв болоод байна.