Альваро Мората монгол “менежер”-ийг шагнана

Спорт / Admin
2017 оны 09 сарын 27

Английн дээд лигийн өнгөрсөн тойрогт хэт-трик хийж багтаа 3 оноо авахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Челси клубын довтлогч Альваро Мората “Fantasy Premier league”-ийн өнгөрсөн тойргийн ялагчийг шагнахаар болжээ. Тодруулбал, Моратаг багтаа сонгон авч, багийн ахлагчийн тууз өгөх шийдвэр гаргасан “Fantasy”-чин тухайн тойрогт хамгийн өндөр буюу зөвхөн Моратагаас  51 оноо цуглуулсан нь энэ улирлын дээд амжилт юм.

Тиймээс Мората болон премьер лигийн удирдлагууд тус багийн ахлагчийг шагнахаар болжээ. Сонирхолтой нь саяны тойрогт хамгийн өндөр оноо авсан багийн менежер нь монгол залуу аж. Одоогоор “Miga Odon” гэх фантази тоглоомын нэртэй түүнийг өнгөрсөн тойргийн ялагч болоход Моратагийн хэт-трик, Харри Кэйний дубль, Азпигийн дамжуулалт гээд багийн тоглогчдынх нь дийлэнх нь тус болсон юм.

Фантази премьер лигийн тавдугаар тойрогт ялагч болсон монгол залууд уламжлал ёсоор

FiFA 2018 тоглоомын оригиналь хувилбар

Nike компанийн үйлдвэрлэдэг V Ordem бөмбөг гэх мэт нэмэлт дагалдах шагналууд олгох юм байна.

Т.Од