Карагер: Бенитез удаан ажиллахгүй

Спорт / Admin
2017 оны 09 сарын 26

Ливерпүүлд олон жил тоглосон англи хамгаалагч Жимми Карагер Нью Касл клубын дасгалжуулагч Рафаел Бенитезийн талаар бодлоо хэлжээ. Тэрбээр Рафаг “Шаазгайнууд”-ыг удаан хугацаагаар дасгалжуулахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

Хэдийгээр Рафаел Бенитез өнгөрсөн улиралд Нью Касл багийг удирдаж доод лигт түрүүлсэн хэдий ч тус клубын эзэн солигдсоноор Рафа болон түүний хооронд тааламжгүй харилцаа үүссэн гэнэ. Тиймээс испани мэргэжилтнийг энд төдийлөн удахгүй болов уу гэж цагтаа түүний удирдлага дор тоглож байсан Жимми Карагер ярьжээ.

Жимми Карагер Ливерпүүлийн бүрэлдэхүүнд байхдаа 2005 онд Аваргуудын лигт, 2006 онд ФА цомд тус бүр түрүүлж байсан юм.

Т.Бат