Орон нутгийн замд ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Орон нутаг / Э. Сайнзаяа
2017 оны 09 сарын 26

Орон нутгийн замд өчигдөр зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ.
 
Тодруулбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сум Далайн гол гэдэг газар Улаанбаатар-Дундговь чиглэлийн 168 км-ын шонгийн хажууд засмал дээр Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 46 настай эрэгтэй Б жолоочтой “Hyundai-Prontier” автомашин, Сүхбаатар дүүргийн 13-р хороонд суух 50 настай эрэгтэй У жолоочтой “Toyita Prius-20” автомашинтай мөргөлдөж, “Toyota Prius-20” автомашины зорчигч Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 45 настай эмэгтэй Н нас барсан хэргийг шалгаж байна.
 
Мөн Өмнөговь аймгийн “Ханбогд”  сум нүүрс тээвэрлэлтийн замын 160 дахь км-т Увс аймаг ховд сумын харъяат 26 настай эрэгтэй Г “Nortbenz” автомашин жолоодож яваад “Nortbenz” автомашины араас мөргөж  нас барсан хэргийг шалгаж байна.