Д.Ганхуяг: Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна

ХЭН ЮУ ХЭЛЭВ / Time Admin
2017 оны 12 сарын 17

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарь гэгч нь Urelee Bayaraa гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр хар тамхи, мансууруулах бодис, хүчингийн хэрэгт холбоотой ноцтой зүйлүүд ярьсан бөгөөд эл хэрэгт улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд холбогдсон гэх.

Хууль, шүүхийн байгууллагаас энэ талаар манай сайт тодруулсан боловч ийм хэрэг бүртгэгдээгүй, Номуундарьтай холбогдсон шүүх хурал болоогүй гэх мэдээллийг өгсөн. 

Тэгвэл энэ талаар Д.Ганхуяг өөрийн жиргээ хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр "Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" гэжээ.