Д.Сүхбаатарын талбайд болох шоуг Н.Наранбаатар найруулна

Энтертайнмент / Time Admin
2017 оны 12 сарын 17

Монгол Улсын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар энэ сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайд болох соёл урлагийн арга хэмжээг найруулахаар болжээ. Ингэхдээ энэ жилийн төв талбайн хөтөлбөр нь хамтлаг, дуучдын шинэ жилийн холбогдолтой уран бүтээлээс бүрдэж байгаагаараа онцлогтой гэнэ.
Н.Наранбаатар 2016, 2017 онд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг найруулсан юм. Олон нийтэд зориулсан хамтлаг дуучид, уран бүтээлчдийн тоглолт арванхоёрдугаар сарын 31-ний  21.00-01.00 цагт төв талбайд болно.