Ахлах тогоочийн заавраар: Тахианы махан ороомог

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн дөрөв дэх дугаар танд хүрлээ. Энэ 7 хоногийн дугаарт ахлах тогооч Г.Тэнгис, дуучин Г.Эрдэнэчимэг нар нэг баг болж, ахлах тогооч Б.Ариунбилэг, "Камертон" хамтлагийн дуучин Мээдээ буюу  А.Мэнд-Амар нартай өрсөлдсөн юм. Тэдний ур чадварыг сорьсон энэ оройн амтат зоог бол Тахианы махан ороомог байв. Өмнөх гурван дугаарын мэдээлэл, хоолны жорыг та бүхэн энд-ээс үзнэ үү. 

Хоолны нэр: 
Тахианы махан ороомог /Gordon blue/


Орц:

Тахианы мах 4 ширхэг
Гахайн мах 8 зүсэм
Бууцай 300гр
Өндөг 3 ширхэг
Моззорилла бяслаг 200 гр
Талхны хатаамал 400 гр
Эрдэнэ шишийн хатаамал 200 гр
Гурил 100 гр
Арагуллаа 200 гр
Сонгино (ягаан) 150 гр
Улаан лууван (редиска) 150 гр
Шар дэр (sage) 30 гр
Эрдэнэ шишийн будаа 2 уут
Пармизан бяслаг 180 гр
Амтат чинжүү (улаан)100 гр
Амтат чинжүү (ногоон) 100 гр
Сармис 50 гр
Тахианы мөл 600 мл
Цөцгийн тос 150 гр
Нимбэгний шүүс 40 мл


Хоол хийх арга:

Тахианы цээж мах эсвэл тахианы гуяны гадна шүүсийг цаасан болон даавуун алчуураар шингээж авна. Ингээд давс, пвороор амтлаад 2-3 хором амраана. Бууцайг сайтар угааж, цэвэрлээд сэврээнэ.Гахайн утсан махыг 1-2 мм зузаантай хэрчинэ. Бяслагийг 4 эсвэл 6 хуваан бэлтгэлээ хангана. Өндгөнд бага зэрэг сүү нэмж, нэгэн жигд болтол хутгана.  Тахианы махаа дэлгэж тавиад, дээр нь гахайн утсан мах, бууцай, бяслаг гэсэн дарааллаар 
өрж тавин орооно. Бэлтгэсэн махаа 5-10-н хором хөргүүрт загсайгаад гурил, өндөг, талхны  хатаам гэсэн дарааллар бүрнэ. Бүрж бэлдсэн махыг халаасан тостой хайруулд талуудыг жигд шарж, 5-8 хором шарах шүүгээнд гүйцээн болгоно. Шар будааг угааж, цэвэрлээд задармал агшаамал бэлтгэнэ. Эсвэл рисотта бэлтгэх технологийн Дагуу шар будаагаар бэлтгэсэн риссотта хийнэ. Сонгосон ногоог нэмж хийнэ. Сонгож авсан навчит ногоог угааж, цэвэрлээд жижиглэн хэрчээд, сүмсээр амтлана. 

Нэвтрүүлэг үзэх: