Жорж Лукас Америкийн хамгийн баян од боллоо

Энтертайнмент / Time Admin
2017 оны 12 сарын 19

“Forbes” Америкийн хамгийн баян оддын жагсаалтаа шинэчлэн гаргажээ. Жагсаалтыг кино найруулагч Жорж Лукас тэргүүлсэн байна. Түүний хөрөнгийн хэмжээ 5.5 тэрбум ам.долларт хүрчээ. Жагсаалтын хоёрт Стивен Спиелберг 3.6 тэрбум ам.доллараар бичигдсэн байна. Гуравдугаарт Опра Уинпри 2.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр нэрлэгдэв.

АНУ-ын хамгийн баян одууд:

01.    Жорж Лукас /кино найруулагч/ - 5.5 тэрбум ам.доллар
02.    Стивен Спиелберг /кино найруулагч/ - 3.6 тэрбум ам.доллар
03.    Опра Уинпри /хөтлөгч, нийгмийн идэвхтэн/ - 2.8 тэрбум ам.доллар
04.    Майкл Жордан /сагсан бөмбөгч асан/ - 1.4 тэрбум ам.доллар
05.    Дэвид Копперфилд /илбэчин/ - 875 сая ам.доллар
06.    Дидди /продюссер/ - 820 сая ам.доллар
07.    Жэй-Зи /реппер, продюссер/ - 810 сая ам.доллар
08.    Тайгер Вүүдс /гольфчин/ - 750 сая ам.доллар
09.    Др.Дрэй /реппер, продюссер/ - 740 сая ам.доллар
10.    Жэймс Паттерсон /зохиолч/ - 730 сая ам.доллар