Хятадын үйлдвэрлэгч “Apple”-ийг барааны тэмдэгт хуулбарласан гэж шүүхэд өгчээ

Технологи / Time Admin
2017 оны 12 сарын 21

БНХАУ-ын хувцас үйлдвэрлэгч “Kon” компани технологийн тэргүүлэгч “Apple” компанийг барааны тэмдэгт хуулбарласанд буруутгаж, шүүхэд өгчээ.

AFP-ийн мэдээлснээр “Apple” компанийн iOS үйлдлийн системийн “App Store” программын шинэчлэгдсэн лого нь “Kon” компанийн логотой хэлбэр дүрсний хувьд адилхан болсон байна.

“Kon” компани шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл “Apple”-ийг үйлдлийн системүүддээ “App Store”-ийн шинэчилсэн логог ашиглахгүй байхыг шаарджээ. Мөн тэд их хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгаа аж.

“Apple” саяхан үйлдлийн системээ шинэчилж, “App Store”-ийн харандаа, бийртэй логог халж, цулгуу гурван багана А үсгийг илэрхийлсэн хэлбэртэй болгож өөрчилсөн юм. “Kon” компани яг ийм хэлбэртэй логотой байдаг.