Месси 100 мянган евро төлж ахыгаа батлан даалтаар суллажээ

Шар мэдээ / Time Admin
2017 оны 12 сарын 20

Аргентины шигшээ баг, Испанийн “Барселона” клубийн довтлогч Леонел Месси 100 мянган евро төлж, ахыгаа урьдчилан хорих төвөөс гаргалаа гэж тус улсын хэвлэлүүдэд бичжээ.

35 настай Матиас Месси Буэнос-Айресаас хойд зүгт 190 км-т оршдог Росарио хот дахь гэрээсээ баривчлагдсан байна. Тэрбээр хууль бусаар буу эзэмшиж байсан нь тогтоогдсон байна.

Цагдаагийнхан арваннэгдүгээр сарын 30-нд түүний моторт завинаас цусны толбо, галт зэвсэг олжээ.  Матиас Месси галт зэвсэг эзэмшсэн асуудлаар хоёр дахь удаагаа баривчлагдаж байгаа нь энэ аж.

Аргентинд ийм төрлийн гэмт хэрэгт 3-8 жилийн хорих ял оногдуулдаг байна.  Матиас Месси батлан даалтаар суллагдсанаар улс орноосоо гарах эрхгүй болжээ.