Ахлах тогоочийн заавраар: Гэрийн аргаар бэлтгэсэн фетучини гоймонтой паста

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн тав дахь дугаар танд хүрлээ. Энэ удаагийн дугаарт ахлах тогооч Г.Мөнгөндолгио, загвар өмсөгч Г.Оюунгэрэл нар, ахлах тогооч Б.Тэмүлүн, дуучин С.Гантогоо нарын багтай өрсөлдөв. Тэдний хийх хоол  гэрийн аргаар бэлтгэсэн фетучини гоймонтой паста байв. Өмнөх дөрвөн дугаар, хоолны жорыг та бүхэн энд-ээс үзнэ үү. 

Хоолны нэр: 
Гэрийн аргаар бэлтгэсэн фетучини гоймонтой гахайн махан паста, бяслагны сүмстэй


Орц:

Дээд гурил 300 гр
Өндөг 4 ширхэг
Давс 5 гр
Хүрэн манжин 800 гр
Улаан лооль 1000 гр
Бууцай 500 гр
Гахайн мах 500 гр
Сонгино 200 гр
Сармис 100 гр
Өндөгний цагаан 4 ширхэг
Сүү 300 мл
Чеддар бяслаг 200 гр
Пармизан бяслаг 100 гр
Цөцгийн тос 300 гр
Випинг крем 2 ш
Cream cheese 200 гр
Горгонзолло бяслаг 200 гр
Шинэ базил 5 гр


Хоол хийх арга:

Гурилан зуурмаг бэлтгэх: Өндөг, гурил, давс, чидун жимсний тос хийж зуурна. Зуурмагны ерөнхий бүтэц хатуувтар байна. Бэлтгэсэн зуурмагаа 15-20 хором амраана. Мөн бууцай, хүрэн манжингаар өнгө оруулж болно. 
Сүмс бэлтгэх: Сүүн дээр сонгосон бяслагуудаа нэмж, уустал нь хутгаад давс, пвороор амтыг тохируулна. Бэлтгэсэн зуурмагийг 1 мм зузаантай элдээд, 5 мм өргөнтэй зүсээд буцламгай халуун усанд хийж, 3-5 хором чанаж болгоно. Гахайн махыг нимгэн хавтгай хэрчээд халаасан тостой хайруулын тавганд шарна. Бэлтгэсэн сүмсэн дээрээ чанасан гоймон, гахайн мах зэргийг нэмж, 2 хором буцалгаад таваглана. Шарсан улаан лооль, бууцайг болон бяслагаар чимэглэж болно.               

Нэвтрүүлэг үзэх: