Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 25, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 12 сарын 25

1. Ерөнхийлөгч Х.Баттулга дүүргийн эмнэлэгүүдэд гэнэтийн шалгалт хийв

Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсээд байгаа. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр орж тус эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүдийн эцэг эх болон, ням гаригт ажиллаж байгаа жижүүрийн эмч нартай уулзаж ярилцав. [President.mn]  

2. Ирэх сарын 1-нээс нэмэгдэх татварууд

Засгийн газар зарлагаа нэмж, УИХ-аар 2.4 их наядын алдагдалтай төсөв батлуулсан. Тэгвэл төсвийн алдагдлыг татвар нэмэх журмаар шийдэх гэж байгаа тухай шүүмжлэл хэлэх хүн олон байгаа юм. Зарлагаа танаагүй засгийн газрын  орлогоо нэмэх бодлогын үр дүнд ирэх оны нэгдүгээр сарыг 1-нээс буюу долоохон хоногийн дараагаас та ийм төрлийн татварын нэмэгдэлд өртөнө. [News.mn]  

3. Н.Түвшинбаяр аваргыг CNN онцолжээ

СNN агентлаг арванхоёрдугаар сарын 21-нд жүдогийн домог Түвшинбаяр Найдан хэмээн түүний талаарх нийтлэлийг онцлов.  Нийтлэлийн эхэнд "Гурван сая хүн амтай Монгол Улс 2017 оны жүдо бөхийн ДАШТ-д зургаан медаль хүртсэн. Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадамд алтан медаль хүртэж Монгол Улсын анхны олимпийн аварга болж Токиогийн олимпиос хойш 44 жил хүлээсэн алтан медалийг эх орондоо авчирсныг дурджээ. [Gogo.mn]  

4. Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа хүлээж авч эхэлжээ

“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршжээ. Өнгөрсөн аравдугаар сард Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Юнител”, “Мобиком”, “Скайтел”, “Жи-Мобайл” ХХК-ийн удирдлагууд “Хамтран ажиллах санамж бичигт“ гарын үсэг зурсан юм байна. [Eagle.mn]  

5. Мандал суманд хорио цээрийн 28 хоногийг тоолж эхэлсэн гэв 

27 мянга орчим хүн амтай, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудтай холбогддог Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Хуулиараа хорио цээрийн дэглэмийг өвчний халдвартай сүүлийн малыг устгалд оруулснаас хойш 28 хоногийн дараа цуцлах ёстой байдаг. Мандал суманд өвчний халдвар авсан мал сүүлийн долоо хоногт нэмж илрээгүй тул хорио цээрийн 28 хоногийг тоолоод эхэлсэн [Time.mn]