Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 325 дугаар цэргийн ангид машин хүлээлгэн өглөө

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоор ахлуулсан салбарын удирдлагууд баруун аймгуудад ажиллаж байгаа билээ. Тэд Завхан аймгийн Зэвсэгт хүчний 325 дугаар цэргийн ангид ажиллан, энэ удаагийн томилолтоо өндөрлөсөн байна. Уулзалтын дараа тус ангийн зарим алба хаагчийг шагнан урамшуулж, ангид нь фургон машин хүлээлгэн өгчээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Баруун аймгуудад ажиллаад хамгийн сүүлд хутаг хувилгааны өлгий Завхандаа бид ирлээ.   Орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, байгууллагууд маань зарим тохиолдолд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан зарим бүтээлч ажлаа хийж байгааг нь харлаа. Бид БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын өргөн бүрэлдэхүүнтэй  ажиллаж байгаа зорилго нь 2018 оны төсөв болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ямар ажлыг нь анхлан хийх ёстой  вэ гэдэгтээ анхаарч байна. Нөгөө талаас шинэчлэн батлагдсан багц хуулиудын хүрээнд үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэх талд нь захиж хэлж байна. Миний сэтгэл хангалуун нэг зүйл бол манай барилга инженерийн ангиуд бүтээн байгуулалтыг ёстой нэг шижигнүүлдэг болж. Богино хугацаанд олон барилга байгууламж барьж чадаж байна. Мөнгө нь байдагсан бол шинэ сумыг ч манай залуус дор нь барьчихаар чадвартай болжээ” гэлээ.