“iPhone X”-ийн нүүр таних систем асуудалтай байна

Технологи / Time Admin
2017 оны 12 сарын 25

“Apple” компанийн сүүлд үйлдвэрлэсэн “iPhone X” гар утасны системийн тухай хэрэглэгчид гомдол мэдүүлэх болжээ. Учир нь уг утсанд дэмжиж ажилладаг нүүр таних технологи нь хэд хэдэн сул талтай байгаа аж.

Тухайлбал, гар утсаараа дамжуулан худалдан авалт хийх үед Face ID технологи нь утасны эзнийхээ царай зүсийг танихгүй байна. Үүний оронд утас эзэмшигч нь өөрийнхөө нууц үг зэргийг давхар оруулж байгаа гэнэ. Гэр бүлийн хүрээнд тухайн утсыг олон хүн ашиглахаар зохицуулалт хийсэн бол Face ID огт ажиллахгүй. Өөрөөр хэлбэл, Touch ID-гаа бүртгүүлсэн байдаг бол Face ID идэвхгүй гэсэн үг.

“iPhone X”-ийн Face ID системийн хувьд ихрүүдийг хооронд нь таньж чадахгүй явдал гарч буй гэнэ. Технологийн шинжээчид ярихдаа “Шинэ загварт шинэ iOS үйлдлийн систем нь хараахан бэлэн болоогүй байхдаа нэвтэрч байна. Үүний улмаас нарийн, зөв ажиллагаатай программ цөөнгүй байна” гэжээ.

“Apple” компани саяхан шинэ iOS үйлдлийн систем нь хуучин “iPhone”-уудын функц, зай хураагуурын хэвийн ажиллагаанд ачаалал өгч байгааг хүлээн зөвшөөрсөн юм.