Харри, Меган нарын сүйн зургууд нийтлэгдлээ

Шар мэдээ / Time Admin
2017 оны 12 сарын 22

Английн ханхүү Харри, түүний найз бүсгүй Меган нарын сүйн зургууд өчигдөр тус улсын хэвлэлүүдэд нийтлэгдлээ. Тэдний Кэнсингтон цогцолборт дахь зургуудыг загварын гэрэл зурагчин Алекси Лубомирски дарсан байна. Меган Марклигийн өмссөн урт даашинз нь Их Британийн хамгийн үнэтэй “Ralph & Russo” брэндийнх бөгөөд 56000 фунт стерлингийн үнэтэй аж. Харин харин цагаан өнгөтэй ноосон цамц нь “Victoria Beckham” брэндийнх гэнэ.