“Зугаатай хэл шинжлэл”-ийн гишүүдийн сэдсэн ЗУГААТАЙ САНАА

Фото / Time Admin
2017 оны 12 сарын 22

Фэйсбүүк дэх “Зугаатай хэл шинжлэл” группийн гишүүд нэгэн зугаатай зүйл сэджээ. Тэд андуурч бичигддэг, эсвэл хүмүүсийн санамсаргүйгээр түгээмэл алддаг үгсийг зураг дээр харуулж байна. Тухайлбал, “Төвшин” болон “Түвшин” гэдэг үгийг хамаагүй хэрэглэдэг хүмүүс бий. “Зугаатай хэл шинжлэл” группийн энэхүү зурагуудаас чухам аль үгийг ямар үед ашиглах вэ гэдгээ харах боломжтой. 


Багын найз, багийн найз хоёр мэдээж ялгаатай. Гэхдээ багийн найз чинь чиний багын найз бол "Багын ч найз, багийн ч найз" болох нь байна шүү.


 Элч, илч хоёроо ялгахгүй бол "Элчин сайд"-ыг "Илчин сайд" гэж эндүүрч бичих вий. 


Байцай бол хүнсний ногоо гэдэг нь баараггүй.


Үүнийг алдаж бичвэл туйлын харамсалтай хэрэг шүү.


Цохилт, зохих


Хутагт хүн, хутгатай хүн


Аргалын утаа боргилсон...


"нь"-ийг зөв ашиглахад юу нь тийм хэцүү байдаг юм бол доо...


Уул шугамандаа бол "уг нь..." гэдэг юм шүү дээ. 


Үнэтэй фирмийн эдээр гангарлаа ч, үг үсгийн алдаатай бичдэг бол та фермийнх... :P


Хатагтай нарт сарнай, хадмууддаа хадаг барих үе бий.


Дуслыг хураавал далай, туслахгүй бол...


Номоос үг эшлэх үү, шүүрээ ишлэх үү


Хаана байна манай Хаан. (манайхаан биш)


Голын эрэг дээр машинаа эргүүлэн зогсов. 


Цан хүүрэг татаж өвөл боллоо. Цанаар гулгах уу. 


Айл байхгүй, ааль ялдам. 


Тараг идэх нь таргалуулдаггүй гэдгийг эрдэмтэд нотолжээ. 


Загалмай, заламгай хоёр нь


Өндөр түвшний айлчлал хийхээр төлөв төвшин дарга маань мордлоо.