С.Энхтөр: Авто зогсоолын менежментийн уян хатан бодлого үгүйлэгдэж байна

ХЭН ЮУ ХЭЛЭВ / Time Admin
2017 оны 12 сарын 22

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр: 

Энд нэг сонин дүр зураг харагдана. Энгийн л зүйл. Зогсоолыг өдөр, гариг, цаг хугацаанаас хамаарч ямар ч байдлаар ашигладаг туршлага аль ч улс оронд байдаг. Жишээ болгож Германы Мюнхен хот, Швейцарийн Женев хотод зогсоолын асуудлыг амралтын болон ажлын өдрүүдэд хэрхэн ашиглаж байгааг доод талд нь харууллаа. Харин манайд бол тийм биш.Тэмдэг бол тэмдэг хаалт бол хаалт, амралтын өдөр байна уу, ажлын өдөр байна уу хамаа алга. Авто зогсоолын болон замын хөдөлгөөний менежмент, уян хатан, ухаалаг бодлого үгүйлэгдэж байна.