Энэ сарын 29-нд хилийн авто замын боомтууд амарна

Орон нутаг / Admin
2017 оны 12 сарын 26

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 29-нд амарна.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд урд хилийн боомт амардаг. Уг өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байгаа тул урд хилийн боомтууд ажиллахгүй нь. 

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.