Роботыг биеийн хөлснийх нь тусламжтайгаар хөргөдөг болжээ

Технологи / Time Admin
2017 оны 12 сарын 27

Робот зохион бүтээгчдэд тулгардаг гол бэрхшээл нь халалт байдаг. Робот ажиллаж байгаа нөхцөлд мотор, эд ангиуд нь маш ихээр халдаг бөгөөд энэ халууныг бууруулах арга замыг Японы эрдэмтэд олсон байна.

Токиогийн их сургуулийн JSK лабораторийн мэргэжилтнүүд хөргөлтийн системтэй “Kengoro” хэмээх роботыг зохион бүтээжээ. Уг робот нь фитнессээр хичээллэдэг залуу шиг хүчирхэг аж. Олон арван дасгал хөдөлгөөн хийсний дараа эд ангиудад нь халалт өгөхөд үүнийг тусгай төхөөрөмжөөр хөргөдөг байна. Ингэхдээ яг хүн шиг аж. Хүн идэвхтэй хөдөлгөөн хийхэд хүйтэн хөлс гардагтай адилхан гэнэ.

“Kengoro” роботын хувьд төмөр эд ангиудын жижигхэн сувгаар хөлс нь гарах ба үүнийг хүний хөлсний булчирхайтай зүйрлэж болно. Роботын хөлс нь тодорхой зөвшөөрөгдсөн хэмд байдаг. Энэ нь агаарын хөрөлтөөс 3 дахин илүү болох нь батлагджээ.