Б.Батзаяад НЗДТГ-аас байр бэлэглэжээ

Энтертайнмент / Time Admin
2017 оны 12 сарын 27

МУГЖ Б.Батзаяад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас байр бэлэглэжээ. Бэлгийг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн гардуулсан байна.

Жүжигчин Б.Батзаяатай хамт МУГЖ Н.Ариунболд байлцсан бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудаснаа “МУГЖ . Б.Батзаяа ахад маань нийслэлийн засаг даргын тамгын газраас байр бэлэгллээ . /бие чилээрхсэн бгаа ах та хурдан эдгээрэй/ уран бvтээлч дvv нар нь” хэмээн бичжээ.

Б.Батзаяа нь 16 насандаа анх кинонд тоглосноос хойш 44 жил монголын киноны салбарт хөдөлмөрлөжээ