UEFA клубүүдийн чансаагаа шинэчиллээ

Спорт / Time Admin
2017 оны 12 сарын 27

Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) тивийнхээ клубүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Жагсаалтын эхний 10-т Англиас ганцхан клуб бичигдэж байгаа нь “Манчестер сити” юм. Харин Испаниас дөрвөн клуб эхний 10-т бичигдэж байна.

Чансааг Испанийн “Реал мадрид” 148 мянган оноотойгоор тэргүүлж, тэдний араас 126 мянган оноотой “Барселона” бичигдэж байна. Харин Германы “Байерн Мюнхен” 125 мянган оноотой гуравт жагсчээ. “Барселона”, “Байерн Мюнхен”-ы хувьд энэ онд байр өгсчээ.