Ховдын цагдаа нар нэгнийхээ аминд хүрчээ

Орон нутаг / Time Admin
2017 оны 12 сарын 28

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Ховд аймгийн цагдаагийн газрынхан шинэ жилийн баяраа нууцаар тэмдэглэжээ. Учир нь баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид байнгын бэлэн байдалд ажиллах даалгаврыг дээд удирдлагаас нь ирүүлсэн байна.

Цагдаагийн алба хаагчдын баярын үеэр харамсалтай хэрэг гарч, нэг нь нөгөөгөө автомашинаар дайран амь насыг нь хөнөөсөн талаар эх сурвалж мэдээллээ.Амиа алдсан алба хаагчийн тухайд эрүүгийн төлөөлөгч нэгэн байсан гэнэ. Уг хэргийг цагдаагийн Дотоод хяналт хариуцан шалгаж байгаа юм байна.

Цагдаагийн алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өмнө нь ч тохиолдож байсан. Тодруулбал,  2015 оны аравдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид Горхи-Тэрэлжид амрах үеэр цагдаагийн хошууч Х.Хашболор гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарсан. Уг хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын нууцын бичээч ажилтай Б.Өлзийбуян гэгчийг сэжиглэн татаж, 15 жилийн хорих ял оноосон.