Неймар: Исланд ДАШТ-д дуулиан тарина

Спорт / Time Admin
2017 оны 12 сарын 28

Бразилийн шигшээ багийн түлхүүр тоглогч Неймар ирэх онд ОХУ-д зохион байгуулагдах ДАШТ-ий онцлох багуудыг нэрлэжээ. Тэрбээр Нигери, Хорват, Аргентин, Исландын багтсан D хэсгийг үхлийн хэсэг гэж нэрлэж байна.

Неймарын ярьснаар Исланд нь дэлхийн цомын тэмцээний “битүү” морь нь байж чадах аж. Тэрбээр “Дэлхийн аварга гэнэтийн зүйлсээр дүүрэн. Тийм ээ, гэхдээ эндээс Исланд онцгойрно. Би тэдний тоглолтуудыг үзсэн. Сайн тоглодог юм билээ. Би дуртай болчих. Тэд гайхалтай учраас би анхааралтай үздэг” гэжээ.

330 мянган хүн амтай Исланд улс түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцох юм.