Оюутолгойн уурхайн төслийн талбайд гал гарчээ

Орон нутаг / Admin
2018 оны 01 сарын 01

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгойн уурхайн төслийн талбайд гал гарсан гэх мэдээлэл өчигдөр тус аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Оюутолгойн уурхайн агуулахад гал гарсан. Галыг тэр даруйд нь унтраасан” гэсэн мэдээллийг өгөв. Одоогийн байдлаар галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.