Роналдо зодог тайлсныхаа дараа юу хийхээр төлөвлөснөө ярилаа

Спорт / Time Admin
2018 оны 01 сарын 02

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубийн довтлогч Кристиан Роналдо сүүлийн 10 гаруй жилд Мессигийн хамт дэлхийн хөлбөмбөгийн оргилууд байж чадсан юм.

Түүний клубтэйгээ хийсэн гэрээ дуусахад 3 жилийн хугацаа үлдээд байна. Одоо 32 настай Роналдо энэ улиралд муугүй амжилт үзүүлж байгаа ч зодог тайлсныхаа дараа юу хийхээр төлөвлөснөө ярьжээ.

Кристиан Роналдо “Миний анхаарал төвлөрч байна. Миний хөлбөмбөгчний замнал хэзээ нэгэн өдөр өндөрлөнө. Бид бүгдээрээ хэзээ нэгэн өдөр тэтгэвэрт гарна. Тэр өдөр ирэхийг мэдэж байна. Гэхдээ би яг одоо энэ мөчийн тухай төсөөлөн бодож байна” гэжээ. Мөн тэрбээр “Би зодог тайлсныхаа дараа сайхан амьдрахыг хүсч байна. Гэхдээ мөнгөний төлөө биш. Би өөр зүйл хийхийг хүсч байна. Жишээлбэл, кинонд тоглох. Би 27, 28 настай байхдаа ирээдүйнхээ тухай төлөвлөж, бэлдэж эхэлсэн” гэжээ.

Кристиан Роналдо 40 нас хүртлээ хөлбөмбөг тоглохыг хүсч байгаа тухайгаа өмнө нь ярьж байв.