LG компани 8к OLED зурагтаа танилцуулна

Технологи / Time Admin
2018 оны 01 сарын 02

Ухаалаг утасны зах зээлд хөлөө олоогүй LG компани зурагтын зах зээлд дахин шинэлэг технологийг нэвтрүүлэх гэж байна.

Тус компани энэ сарын 2-ноос 9-нд Лас Вегас хотод зохион байгуулагдах “CES 2018” технологийн үзэсгэлэнгийн үеэр 8к OLED зурагтаа танилцуулахаар төлөвлөжээ. Тэд өмнө нь 4к буюу дүрсний 4000 нягтралтай зурагтаа танилцуулж байсан юм. 8к OLED нь энгийн “Full HD” телевизороос дүрсний чанар, үзэмжээрээ 8 дахин илүү буюу 7680Ч4320 пиксель дүрс үзүүлнэ. LG-ийн шинэ телевизор нь 88 инч байх аж.