С.Молор-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр Чингисийн баримал байхыг харах болгондоо ичдэг

ХЭН ЮУ ХЭЛЭВ / Time Admin
2017 оны 12 сарын 30

Хэдэн жилийн өмнө би "Чингисийн этик хэрэгтэй" өөрөөр хэлбэл "Чингисийн ёс зүй хэрэгтэй" гэсэн ном бичиж тэнд яагаад Монгол улсад Чингис хамаагүй харин хаа нэгтээ өөрсдийгөө Монгол гаралтай гэж явдаг хүмүүст л Чингис гэсэн үлгэр домог хэрэгтэй болов уу гэж бичсэн. 

Энэ Монгол улсын иргэд Чингис гэсэн үлгэр домогт баярлах биш харин Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал гэсэн түүхт хүмүүст баярлах хэрэгтэй. Улаанбаатар хотыг 1924 оноос хойш байгуулсан түүхт хүмүүсийг яагаад даран дарагдуулж ямар ч хамаагүй Чингис гэсэн үлгэр домогт улсаараа ард түмнээрээ үнэмшиж төөрөгдөнө явна вэ?

Ирээдүйгээ бүтээх гэвэл хуучин хоцрогдсон худлаа Чингис хаан гэсэн үлгэр домогоос салах хэрэгтэй бус уу.

Түүхийг өөрчлөх боломжгүй тиймээс социализм нэрийн дор Монгол улсыг байгуулсан түүхт хүмүүсийг хэзээ ч нуун дарагдуулж худлаа үлгэр зохиох боломжгүй. Харин Чингис гэсэн үлгэр домогийг дуртай цагтаа өөрчилж зохиож нэмж хэтрүүлэн хөөргөх боломжтой. 

800 жилийн өмнөхийг хэн мэдэж мэдэмхийрээд байгаан гэсэн асуулт тавигдана. 

Энэ Монгол улсын иргэн бүр хаанаас гаралтай хэн байж байгаад хэн болсоныгоо мартаж болохгүй. Социализмд баярлах учиртай. 

Чингис гэж нэрээр архи хийж баяжаа л биз. Чингис гэж нэрээр зочид буудал нэрлэж хөрөнгжөө л биз. Тэглээ гээд Улаанбаатар хотыг өөрөөр хэлбэл анхны нийслэл анхны хотыг байгуулсан тэр хүмүүсийг мартамгүй. Тийм өөдгүй байж болохгүй.

Чингис энэ Монгол улсын газар нутгийг баталгаажуулаагүй. Ерөөсөө тэр үед ийм хүйтэн газар эсгий гэрт байх боломжгүй. Цаатангууд л байж чадна.Эсгий гэрийн яндан зуухыг социализмын үед анх удаа хэрэглэж өвөлжих боломжтой болсон.

Чингис бол үлгэр. Онгоцны буудалыг Чингис гэж нэрлэснийг хараад онгоцны буудалын өмнө Чингисийн хөрөг байрлуулсаныг хараад бас л ичмээр. Тэнд хэний царайг зурсан бэ? Гадаадын хүнд хэний царай гэж тайлбарлах вэ?

Гадаад орнуудад өөрсдийгөө Чингисийн удам гэдэг хүмүүс Чингисийг шүтэж бишрэх тэдний хэрэг. Тэдний эрх чөлөө. Харин Монгол улс Чингисийн бүтээл биш шүү. Монгол улсын ирээдүйг сайн сайханыг хүсэж байвал Чингис ярих биш харин Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарын бүтээсэн бодит бүтээн байгуулалтыг ярих хэрэгтэй. Энэ бол түүх. Түүхээс мултрах боломжгүй. Үндэсний түүхийн музейд хичнээн социализмын бүтээн босголтыг нуун дарагдуулаад амжилт олохгүй. 

Монгол улс домогоос салах цаг нэгэнт болжээ. Монгол улсын ирээдүйг хоёр Хятад, Орос хөрштэйгээ хамтран өмнөх зуунтай адил дахин бүтээн босгох хариуцлагатай түүхэн үе иржээ.
Ирээдүйгээ бүтээн босгох 2018 он биднийг хүлээнэ. Шинэ онд эх орондоо зориулж хүн бүр өөрийн чадалаараа тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.