Ахлах тогоочийн заавраар: Далайн гаралтай бүтээгдэхүүний цуглуулга

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн шинэ жилийн тусгай дугаар танд хүрлээ. Энэ удаагийн дугаарт ахлах тогооч Ш.Эрдэнэхүү, хийлч Дээгий нар “хөх баг” болсон бол тэдний эсрэг “улаан баг”-аас ахлах тогооч Г.Тэнгис, "Тв коктейль" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал нар өрсөлдөв. Тэдний хийсэн хоол Далайн гаралтай бүтээгдэхүүний цуглуулга байв. Өмнөх дөрвөн дугаар, хоолны жорыг та бүхэн энд-ээс үзнэ үү. 

Хоолны нэр:  Далайн гаралтай бүтээгдэхүүний цуглуулга
(Манготой сам хорхойн салса, Утсан салмон, Шарсан хясаа, Ногоон хясааны халуун зууш, далайн бүтээгдэхүүний салат) 


Орц:
Сам хорхой 2 ширхэг
Цагаан хясаа 2 кг
Ногоон хясаа 2 кг
Арагула 500 гр
Ногоон нимбэг 6 ширхэг
Нимбэг 6 гр
Загасны ус 100 мл
Цөцгийн тос 100 гр
Улаан лууван 150 гр
Гүнжидийн тос 60 мл
Салмон 800 гр
Модны холтос 300 гр
Чидун жимсны тос 200 гр
Нимбэгтэй пвор 10 гр
Капрес 30 гр
Улаан буурцаг 200 гр
Аспрасус 500 гр
Том ногоон хясаа 2 ширхэг
Эрдэнэ шиш 4 ширхэг
Хулуу 600 гр
Сүү 400 мл
Хөлдүү вандуй 2 уут
Кокосны сүү 200 мл
Куркум 10 гр
Улаан лооль 600 гр
Ягаан сонгино 300 гр
Укроп шинэ (dill) 2 багц
Фистачо самар 2 уут


Хоол хийх арга:

•    Салмон загас утах: Саванд цайны ханд, модны зоргодос хийгээд жигнүүр тавьж зуухан дээр 10-20 хором болгоно. 
•    Манготой сам хорхойн салса бэлтгэх: Мангог угааж цэвэрлээд, яснаас нь салгаад, жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Яншуйг угааж, цэвэрлээд хярж хэрчинэ. Нимбэгний шүүс, давс, хар пвор, улаан халуун чинжүү, чидун жимсний тос нэмж амтыг тохируулна. Тослог зуурмагаар бэлтгэсэн аяга хийж болно. 
•    Шарсан хясаа бэлтгэх: Шинэхэн хясааны махыг хуягнаас салгаж халаасан тостой хайруулд шарж болгоно. Шинэхэн эсвэл хөлдөөсөн вандуйг наргил модны сүүнд жигнэж болгоод давс, хар пвороор амтыг тохируулан холигчинд нэгэн жигд болтол хутгаж нухаш бэлтгэнэ. 
•    Ногоон хясааны халуун зууш бэлтгэх: Ногоон хясааны зөөлөн эдийг хуягнаас салгаж шүүсийг шахаад нимбэгний шүүс, давс, хар пвороор амтлаад пармизан бяслаг үрж шарах шүүгээнд битүү жигнэнэ. 
•    Далайн гаралтай бүтээгдэхүүний салат бэлтгэх: Цагаан хясаа, ногоон хясааны зөөлөн эд, том хясааны зөөлөн эдийг халаасан тостой хайруулд сармис, цагаан гаатай шарна. Арагулааг угааж, цэвэрлээд ягаан сонгино нэмж балзамик цуу,  давс, хар пвороор амтлана. Шарж бэлтгэсэн хясаатай хольж салат бэлтгэнэ. Самар нэмж болно.


Нэвтрүүлэг үзэх: