Жейми Каррагер: Ливерпүүл Ситигээс дутахааргүй гэдгээ харууллаа

Спорт / Time Admin
2018 оны 01 сарын 02

“Ливерпүүл” клубийн домогт хамгаалагч асан Жейми Каррагер клубийнхээ сүүлд хийсэн наймааг өндрөөр үнэлжээ. Тус клуб саяхан “Саутхэмптон”-ы төвийн хамгаалагч, голланд эр Виржин ван Дижкийг 75 сая фунт стерлингээр худалдаж авсан юм.

Тэрбээр “Ливерпүүл энэ наймааг хийснээр Манчестер ситигээс дутахааргүй гэдгээ харуулж чадлаа. Энэ бол Ван Дижкийн хувьд тохирсон үнэ. Миний хувьд түүнийг Ливерпүүлийг сонгосонд баяртай байна” гэжээ.

26 настай Виржин ван Дижк 75 сая фунт стерлингийн үнэ хүрснээр дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч болж байна. Өнгөрсөн зун “Манчестер сити” “Тоттенхэм”-ийн жигүүрийн хамгаалагч Кайл Уолкерыг 54 сая фунт стерлингээр худалдан авч, дээд амжилт тогтоож байв. Тус клуб хамгийн үнэтэй 10 хамгаалагчийн 5 наймааг хийсэн байдаг.