Харүмафүжид 500 мянган йенийн торгууль оногдууллаа

Спорт / Time Admin
2018 оны 01 сарын 05

Японы мэргэжлийн сүмо бөхийн экс ёкозүна Харүмафүжид өчигдөр шүүхээс 500 мянган йенийн (төгрөгөөр 10.5 сая) торгууль оногдуулах шийдвэр гаргажээ.

Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард залуу бөх Таканоиваг зодог гэмтээсэн нь мөрдлөгийн явцад тогтоогдсон бөгөөд Харүмафүжи энэ хэргийнхээ төлөө сайн дураараа ёкозүна цолноосоо татгалзаж зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм.

Мөн Сүмо бөхийн холбооны Захирлуудын зөвлөл Таканоивагийн багш Таканохана оякатаг зөвлөлийн гишүүнээс түтгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Түүнийг аравдугаар сард болсон үзүүлэх барилдааныг удирдан зохион байгуулсан ч, бөхчүүдийн дунд үүссэн асуудлын тухай Сүмо бөхийн холбоонд мэдэгдээгүй гэх шалтгаанаар зөвлөлийн ажлаас нь чөлөөлжээ.