Лэди Гага ДАШТ-ий дууг дуулж магадгүй

Энтертайнмент / Time Admin
2018 оны 01 сарын 05

Дуучин Лэди Гага энэ оны зун ОХУ-д зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний албан ёсны дууг дуулж магадгүй гэж “Daily Star”-д бичжээ.

Тэрбээр энэ тухай Олон улсын хөлбөмбөгийн холбооны (Fifa) ДАШТ-ийг зохион байгуулах комисст хандсан байна. Нэрт дуучны “Red One” студийн продюссер Хадир Хайят “Би дэлхийн цомын тэмцээний дууг зохиохоор ажиллаж байгаа ч холбооны зүгээс ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй байна. Мэдээж, тэмцээний сүлд дуу маш чухал” гэжээ.

Лэди Гага “Red One” студитэй өмнө нь хамтран ажиллаж байсан юм. Хадир Хайят “Лэди Гага бидэнд хоёр дууны тухай ярилцаж байгаа. Үнэндээ, өөр дуунууд ч өгч магадгүй” гэв.

“Red One” студи өмнө нь Шакирагийн дуулсан 2006 оны ДАШТ-ий сүлд дуу “Hips Don't Lie” (Bamboo), Питбулл, Женнифер Лопез нарын дуулсан 2014 оны Бразилд болсон ДАШТ-ий сүлд дуу “We Are One” (Ole Ola) дууг гаргаж байсан туршлагатай аж.

Хэрэв Fifa-гийн зүгээс Оросын уран бүтээлчдийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Лэди Гага дэлхийн аваргын сүлд дууг дуулах боломжтой болно.