Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй жолооч эхлэлийг тавина

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 01 сарын 04

Сайхан унаа, сайхан хүүхэн эр хүний чимэг гэдэг?

Сайхан морь, сайхан унаа, сайхан хүүхэн эр хүнийг чимдэгтэй санал нийлдэг. Харин эмэгтэй хүнийг сайхан залуу чимдэг гэж сонсож байгаагүй. Би ч гэсэн тэгж боддоггүй. Миний хувьд зүс царайнаас илүү хамгийн халамжтай, сайхан сэтгэл төрүүлдэг залуу л эмэгтэй хүний чимэг болдог. Тэр ч утгаараа би автомашинд гоё ганган, хээнцэр гэхээсээ илүү тав тух, тохийг нэн тэргүүнд тавьдаг. Тэр машин намайг дааруулахгүй байх ёстой, суугаад явахад тухтай, элгэмсэг, цэвэрхэн, гоё үнэртэй байх гээд л. Үүгээрээ эрэгтэй, эмэгтэй хүний ертөнцийг үзэх үзэл ялгардаг байх.
Дээгий жолооны ард суух дуртай юу, зорчигч байх дуртай юу? Зорчигч байх дуртай. Нөхөр эсвэл найз залуу нь жолоо бариад явах шиг сайхан зүйл байхгүй. 
Эмэгтэй хүн чинь зүрх муутай шүү дээ. Гэтэл манай Монголын замд зүрх, зориг сайтай хүмүүс л жолоо сайн барина. Сүүлийн үед хүний хажууд суугаад явахад ч стресстэй болчихсон. Хөлийн булчингаа байнга чангалаастай.

Монголд жолоо бариад явахад төрдөг бодол?

Нэг үгээр хэлбэл "давчуу". Эргэн тойронд нэг л их гялс, гялс гэсэн хүмүүс харагдана. Яг тэр хандлага нь жолоо барихад нь илэрдэг. Бид чинь хотын хүмүүс шүү дээ. Хотын хүн шиг л баймаар байна. Жаахан тайвшираад, хүлээцтэй байх хандлагыг өөрсдөөсөө эхэлмээр байна. Би хотын уугуул хүн учраас ийм хандлагыг өөрөөсөө эхлүүлэхийг хичээдэг. Тэгээд ч эмэгтэй хүн зам дээр уурлаад бухимдаад байвал муухай харагдана биз дээ? Тийм ч учраас би өөр хаана ч гаргадаггүй хамгийн өхөөрдөм инээмсэглэлээ зам дээр гаргадаг гэж боддог. “Орчих уу?”, “Баярлалаа” гээд л… Мэдээж энэ бүхэн осол авааргүй аюулгүй зорчихын төлөө л хийж байгаа зүйл.

Эмэгтэй жолооч олон болжээ. Эрчүүд эмэгтэй жолоочийг муу барьдаг гэлцдэг. Таны хувьд энэ талаар?

Тэр үнэн. Эмэгтэйчүүдийг бодвол эрчүүд маань жолоог маш чадварлаг барьдаг. Би эр хүний тэр ур чадварт нь итгэдэг. Би хувьдаа хэзээ ч эмэгтэй жолооч авахгүй. Мэдээж маш сайн жолоо барьдаг олон эмэгтэй бий л дээ. Гэхдээ би нийтлэг дүрээр нь хэлж байгаа юм шүү.

Өөр хаана ч гаргадаггүй хамгийн өхөөрдөм инээмсэглэлээ зам дээр гаргадаг.

Харин эрчүүд бид тэр хүндлэлд нь хариу барих ёстой юу?

Тийм ээ. Эрчүүдээсээ дээрэнгүй үзэл л битгий гаргаасай гэж хүсдэг. Заримдаа ч “Хэрвээ би эрэгтэй хүн байсан бол ингэж хандахгүй дээ” гэмээр тохиолдол гардаг. Ер нь дор бүрнээ л хичээх хэрэгтэй болов уу. Эмэгтэй хүн “Би чадахгүй!” гээд бусдын уур хилэнг хүргэх биш хүлээцтэй хандах, “Уучлаарай” гэж хэлэх, эргүүлээд “Баярлалаа” гээд хөөрхөн инээмсэглэж чаддаг байх. Түүнийх нь хариуд эрчүүд маань ч мөн адил хүлээцтэй тайван хандах хэрэгтэй. Замын соёл гэдэг бол том соёл. Нийслэлчүүд бид бүгд зам дээр л уулзаж байна шүү дээ. Бусад үед бид өөр өөрсдийнхөө байр руу орчихож байгаа. Тэгэхлээр бид уулзаж байгаа зам дээрээ л өөр хоорондоо соёлтой, эелдэг харилцах ёстой. Энэ бүхний эхлэлийг эрчүүд биш эмэгтэйчүүд тавих хэрэгтэй. Эмэгтэй хүний инээмсэглэл, талархал, хандлага олон зүйлийг зөөллөж чадна.

Таны сонголт Mazda. Яагаад?

Машин хурд хүч авах тусам шатахуун их зарцуулдаг. Гэтэл Mazda тэгдэггүй. Mazda хүч авахдаа сайн ч шатахуун зарцуулалт нь жирийн үетэйгээ адил. Нэгжиндээ санаа зоволтгүй утсаар ярина гэдэг шиг бензинд санаа зовохгүйгээр хурдалж болно. Мэдээж өмнө хэлсэнчлэн миний гол шалгуур болох орчинд бүрэн нийцдэг. Яг л надад зориулсан мэт. 

Эмэгтэй хүний инээмсэглэл, талархал, хандлага маш их зүйлийг зөөллөж чадна.

Mazda-ийн бүх загвар сүүлийн үеийн BOSE өсгөгчтэй. Үнэхээр орчноос тасарч, өөрийн ертөнцөд оруулж чаддаг. Намайг гоё дулаахан тухтай байлгаж, гоё хөгжим сонсгож, элдэв зүйлд санаа зовоохгүй байна. Энэ орчинд нь л би татагдсан. 

Жолооч нартаа хандаж хэлэхэд?

Урдуур орсон жолооч баярлаж талархсанаа гэрлийн дохиогоороо өгч байсантай анх таараад маш их баярласан. Энэ зэргийн жижиг ч гэлтгүй үйлдэл уур амьсгалыг аятайхан болгодог, тийм биз дээ? Иймэрхүү илэрхийллийг л улам дэлгэрүүлмээр байна. Мэддэг нь бусдадаа заагаад өгөөрэй. Мэддэггүй нь хэрэгжүүлээрэй гэж уриалъя даа.