“Apple”: Бид алдаануудаа засна

Технологи / Time Admin
2018 оны 01 сарын 05

“Apple” компани цахилгаан төхөөрөмжүүдэд нь үүсээд байгаа зарим алдааны асуудлыг албан ёсооро хүлээн зөвшөөрч, компанийнхаа вэб сайтаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд өгүүлснээр тус компани бүх төхөөрөмжийн iOS үйлдлийн систем iOS 11.2, macOS 10.13.2 болон tvOS 11.2 хувилбараар дамжуулан шинэчлэл, сайжруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн ойрын хугацаанд “Safari” вэб хөтчийн хамгаалалтын төвөгтэй технологийг хална гэв.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Apple” компанийн шинэ үйлдлийн систем хуучин гар утаснуудын цэнэгийг хурдан хороож, улмаар үйлдэл хийхэд нь хэт удаан болохыг технологийн шинжээчид олж илрүүлсэн юм. Үүнээс хойш тэд тус компанийн бүх төрлийн төхөөрөмжүүдэд ямархуу алдаанууд гарч байгааг илрүүлэх ажилд шамдан ороод байв.

“Apple”-ийн зүгээс удахгүй тавигдах шинэчилсэн программуудыг татаж авснаар өмнөх алдаанууд арилна гэдгийг тэд батлан илэрхийлжээ.