Росс Барклей “Челси”-д элслээ

Спорт / Time Admin
2018 оны 01 сарын 08

Английн Премьер лигийн “Челси” клуб өвлийн солилцоо наймааны цонхоор “Эвертон”-ы довтлох чиглэлийн хагас хамгаалагч Росс Барклейг багтаа элслүүллээ.

24 настай, Английн шигшээ багийн гишүүнийг цэнхэрүүд 5 жил, 6 сарын гэрээтэй, 15 сая фунт стерлингээр худалдаж авч байгаа юм. Росс Барклейг авахын төлөө Лондоны “Тоттенхэм” клуб хүчтэй хөөцөлдөж байсан ч Ливерпүүл хотын клубтэй мөнгөний хувьд тохиролцоонд хүрч чадаагүй аж.

189 см өндөртэй Росс Барклей хүчний тоглолт сайтай гэдгээрээ онцлогтой. “Челси”-гийн дундын шугам түүнийг авчирснаар илүү хүчирхэгжиж байна гэж дасгалжуулагч Конте ярьжээ.

Түүнийг багтаа элсүүлж чадаагүй “Тоттенхэм” клубийн удирдлагууд “Барселона”-гийн хагас хамгаалагч Андре Гомесыг авахаар хөөцөлдөж байна. 24 настай, Португалийн шигшээ багийн хагас хамгаалагчийн үнийн асуудал  Росс Барклейгээс өндөр байж магадгүй гэж Английн хэвлэлүүдэд бичжээ.