Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цомыг Т.Баасанхүүд гардууллаа

Спорт / Time Admin
2018 оны 01 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2017 оны барилдаанд түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, "Увс нуур" дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүүд өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг, Цом гардуулах тухай зарлигийн хамт дурсгаж, амжилт хүслээ.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байсан юм.