Английн шигшээ багт хэн хэн багтах вэ?

Спорт / Time Admin
2018 оны 01 сарын 09

ОХУ-д энэ зун явагдах ДАШТ-д дуулиан тарих шигшээ багуудын тоонд Англи бичигдэж байгаа. Хэдийгээр тэмцээн болгонд өндөр амжилт үзүүлнэ гэж яригддаг ч амжилт муутай оролцдог “гурван арслан” Орост болох дэлхийн цомд ихээхэн итгэл найдвар төрүүлж байна. Учир нь Английн шигшээ багт тоглох хөлбөмбөгчид ид өндөр амжилт үзүүлэх насандаа явж байгаа юм.

-    Жое Харт шигшээ багийн 1 дугаарын өмсгөлийг өмсөнө. Түүнд олон улсын тэмцээнд оролцсон туршлага маш их.
-    Хамгаалалтын гол шугамыг Манчестер ситигийн Жон Стоун, Челсигийн Гари Кэхилл нар бүрдүүлнэ. Үүнээс өөр сонголт бараг байхгүй.
-    Тоттенхэмийн Дэнни Рөүз Английн шигшээ багийн зүүн жигүүрийн хамгаалалтад зогсох болов уу. Харин баруун жигүүрт түүний экс багийн анд Кайл Уолкер нэрлэгдэнэ.
-    Шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгэйтийн төлөвлөгөөнд Жордон Хендерсон багтаж байгаа бололтой. Ливерпүүлийн хагас хамгаалагчийг шигшээ багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох магадлалтай байна.
-    Шигшээ багийн гол хөдөлгөх хүч нь Эрик Дайрт оногдож байна. Түүнийг топ түвшинд тоглож чадна гэдгийг сүүлийн хоёр улирал хөлбөмбөг сонирхогчид харлаа. Түүний клубийн анд Деле Алли түүнтэй мөр зэрэгцэн тоглоно.
-    Гарет Саутгэйтийн хувьд довтолгооны хэсэгт сонголт арвин байгаа. Манчестер ситигийн Рахим Стерлинг форм сайтай байгаа.
-    Довтолгооны шугамд Манчестер Юнайтедын Маркус Рашфорд нэрлэгдэнэ. Түүнийг хэзээ гараанд гарах нь л яригдана.
-    Харри Кэйн бол ОХУ-ыг зорих Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд зүй ёсоор нэрлэгдэнэ. Тэрбээр Английн шигшээ багийн цорын ганц супер од болоод буй.
-    Шигшээд нэр нь яригдах хаалгачдын дунд Эвертоны Жордан Пикфорд, Стокийн Жэк Батланд нар бий. Мөн уг өрсөлдөөнд Саутхэмптоны хаалгач Фрэйсер Форстер зүй ёсоор багтаж байна.
-    Райн Бертрандын хувьд Данни Рөүзийн сэлгээнд суух магадлалтай. Мөн Люк Шоу, Уэст хэмийн Аарон Крессуэл нар бтй.
-    Баруун жигүүрийн хоёрдугаар тоглогч нь Натаньел Клайн байх боломжтой. Мөн яах эсэх нь эргэлзээтэй ч Жое Гомез, Тоттенхэмийн Кьеран Триппер нар нэрлэгдэх ёстой.
-    Эвертоны Майкл Кийн, Манчестер Юнайтедийн Фил Жонс нар сэлгээний төвийн хамгаалагчаар тоглоно. Бараг тэднээс өөр сонголт байхгүй.
-    Окслэйд Чамберлэйны хувьд өрсөлдөөн маш их байгаа. Тэрбээр муугүй тоглолт үзүүлж байгаа ч гарааны эрх авна гэдэг хэцүү. Адан Лаллана мөн л шилдэг формтой байгаа тул ДАШТ-ийг зорих бүрэлдэхүүнд багтах боломжтой.
-    Манчестер юнайтедийн Жесси Лингард шигшээ багт багтахын тулд шилдэг тоглолтоо үзүүлэх шаардлагатай. Жэк Уилшир гэмтлээс эргэн ирснээр өрсөлдөөнд хүч нэмж байгаа. Харин Челсигийн Данни Дрикватер хэрхэх нь эргэлзээтэй байна.
-    30 настай Жэмми Варди шигшээд Кэйнийг орлож, эсвэл түүний ард тоглох магадлалтай. Харин Данни Уэлбэк Арсеналдаа тааруу тоглолт үзүүлж байгаа тул Орост очих тасалбарыг түүнд өгөхгүй байж магадгүй.
-    Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах асуудал нь “хол” сонсогдож буй хэд хэдэн тоглогч бий. Том Хэйтон, Ник Попе, Бен Гибсон, Крис Смоллинг, Харри Магуэри, Харри Винкс, Росс Барклей, Жэк Ливермор, Фабиан Дельф, Натан Редмонд, Жэймс Вард-Провс, Тео Уолкот, Жермэйн Дефо, Энди Кэррол, Даниэл Старриж нар юм.