Жолооч нарт Е-баримт өгөөгүй тохиолдолд ачилтын компанийн гэрээг цуцална

Эдийн засаг / Admin
8 өдрийн өмнө

Зориулалтын бус зогсоолд, автомашины хөдөлгөөнд саад учруулан автомашинаа байрлуулсан тохиолдолд ачих, зориулалтын хашаанд хүргэх ажил хийгдээд багагүй хугацаа өнгөрч байна.  Уг үйлчилгээг 17 аж ахуйн нэгж нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулан гүйцэтгэдэг байна. Тэгвэл НАЗХГ-аас тухайн аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг дагаж мөрдөх, QR код бүхий хэвлэх кассын машинтай болох, татварын албанд бүртгүүлэх, тус албанаас тодорхойлт авч ирүүлэх шаардлага бүхий мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д зааснаар  “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас пос терминал машин хэрэглэх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д ”бүртгэлийн машин” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг” гэж заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалааны дугаартай төлбөрийн баримт олгох үүрэгтэй.

Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглээгүй, татварыг хугацаанд нь тайлагнаж төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 6.5-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гэрээний 7.2, 7.2.3.заалтыг тус тус үндэслэн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдэе гэсэн байна.

Нийслэлд дараах аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. 

 

 

 

Байгууллага

 
1 “ БОДЬ ТРАНС” ХХК
2 “ УСПЕХ” ХХК
3 “ АВТО ГРАНД МАСТЕР” ХХК
4 “ БАТ ЗЭВ” ХХК
5 “ ИХ ТЭЭВЭР” ХХК
6 “БИ ЭМ ЭМ ЭЛ” ХХК
7 “ ХОС ШУГАМ” ХХК
8 “ ЮУ ЭН ПИ ЭМ ЖИ ЭЛ ” ХХК
9 “ АВТО ХҮЧ” ХХК
10 “ ЭНЭРГЭТИКЛАНД” ХХК
11 “ БАЯН ХАЯАБУСА” ХХК
12 “ ДАБЛЬ ЭЙТ” ХХК
13 “ СИДНЕЙ КОНСТРАГШН” ХХК
14 “ БИ ИКС ЮУ ТИ” ХХК
15 “Замын хөдөлгөөний Удирдлагын Төв”
16 “СҮЛД ТРАНС” ХХК
17 “ТЭНГЭРЛЭГ НАЯД” ХХК