“Samsung” дэлхийд анх удаа “MicroLED TV”-г танилцууллаа

Технологи / Time Admin
11 өдрийн өмнө

“Samsung” компани дэлхийд анх удаа OLED технологид суурилсан “MicroLED TV”-г үйлдвэрлэснээ танилцууллаа. Тус компанийн төлөөлөгч “Цаашид телевизорын технологийн хөгжлийн хандлага нь microLED байх болно” гэжээ.

Тэд “CES 2018” хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн үеэр энэхүү зурагтаа танилцуулсан нь энэ аж. “The Wall” нэртэй шинэ технологийн зурагт нь 146 инчийн хэмжээтэй. Гол онцлог нь пикселүүд нь тусдаа LED чиптэй. Тиймээс өмнөх LED телевизоруудаас өнгө дүрсний өндөр нарийвчлалтай бөгөөд бүрэнхий дүрслэлийг тод илэрхийлнэ.
“Samsung” компани АНУ-д дахь салбарын Хэрэглээний цахилгаан бараа хариуцсан газрын дэд дарга Дэйв  Дас “Бидний шинэ бүтээл нь жинхэнэ бодит өнгийг ялгаруулж харуулна. Шинэ технологи нь цагаан, хар бараан гэх мэт өнгөнүүдийг өөрөө ялгаж чаддаг. Ирээдүйн технологи бэлэн боллоо” гэжээ.