Зургаан найруулагчийн "БУМЕРАНГ" кино энэ сарын 26-наас дэлгэцнээ гарна

Энтертайнмент / Time Admin
7 өдрийн өмнө

Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй гэдэг. Таны бодож сэтгэж, ярьж хэлж, хийж байгаа үйлдэл бүхэн ямар нэгэн байдлаар хэлбэрээ өөрчлөн, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн ирдэг байна.

Амьдралын хууль гэгддэг ҮЙЛИЙН ҮР сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэгэн цогц бүтээл дор нэгджээ. 

"Бумеранг" антологи кино нь энэ сарын 26-ны өдрөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх бөгөөд үзэгч та нэг дор зургаан өөр мэдрэмжийг энэхүү бүтээлээс /Нийт үргэлжлэх хугацаа: 110 минут/ авах нь ээ.

Ч.Батбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Чингүүн нарын зургаан найруулагч киноны зургаан өөр жанрыг сугалж, 

  • ЭЦЭГ /Ч.Батбаяр-био/
  • ЭРХ ЧӨЛӨӨ /Б.Ганболд-эротик/
  • ҮР /Ч.Ганзориг-романс/
  • ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ /Ш.Доржсүрэн-комеди/
  • ХАР УЛААН ЦАГААН /П.Дэлгэрбаяр-драм/
  • КАРМА /Б.Чингүүн-триллер/  гэсэн богино хэмжээний зургаан киног туурвиж, "Бумеранг" антологи киног бүтээжээ.