Жюү Жицүгийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээн болно

Энтертайнмент / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 06

Монголын жюү жицүгийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр маргааш хоёр өдөр болно. Насанд хүрэгчдийн найм дахь, өсвөр үеийн зургаа дахь, Мастерс ангилалын дөрөв дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн болж буй уг тэмцээн нь 2018 оны Монголын томоохон тэмцээнүүдийн салхийг хагалж байна. Уг тэмцээний зохион байгуулагчаар Монголын Жюү Жицүгийн Холбоо болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Жюү Жицүгийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Уг тэмцээний шилдэг тамирчдад 2018 оны 4 сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болох ДАШТ-ий оноо олгох ач холбогдолтой аж. Уг тэмцээн спортын төв ордонд болно.