Гарет Бэйлийг Хятадын клуб сонирхож эхэллээ

Спорт / Time Admin
2018 оны 01 сарын 08

Европын хөлбөмбөгийн холбооны арилжааны цонх нээгдсэнээр томоохон солилцоо явагдаж эхлээд байна. Тухайлбал, Английн “Ливерпүүл” клубийн Коутиньог Испанийн “Барселона” клуб 142 сая фунт стерлингээр худалдан авснаа баталгаажуулжээ.

Тэгвэл Испанийн “Реал Мадрид” клубт төдийлөн гоц сайн тоглолт үзүүлэхгүй байгаа уэлс эр Гарет Бэйлийг Хятадын клуб сонирхож эхэлсэн байна. Түүнийг Премьер лигт буцан ирж “Манчестер юнайтед”-ийн өмсгөлтэй талбайд гарна гэх цуу яриа тархаад байсан ч уг өрсөлдөөнд Хятадын “Гуанжөү эвергранд” клуб нэгдэж байна. Хятадын баян клуб Гарет Бэйлийн төлөө “Реал Мадрид”-д 85 сая фунт стерлинг санал болгосон гэнэ.

Хятадын суер лигийн “Гуанжөү эвергранд” клубийг Италийн домогт хамгаалагч Пабио Каннаваро дасгалжуулж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажлаа авсан бөгөөд 2014 онд тус клубийн дасгалжуулагчаар 1 жилийн хугацаанд ажиллаж байв.

Испанийн эзэн хааны клуб Гарет Бэйлийг явуулах эсэх асуудлаар шийдвэр гаргаагүй байгаа. 28 настай түүнийг Роналдог орлоно гэж дасгалжуулагч Зидан нэг бус удаа мэдэгдэж байсан юм.