“CES 2018” үзэсгэлэнгийн шинэ технологиудаас

Технологи / Time Admin
11 өдрийн өмнө

Лос-Анжелес хотод хэрэглээний цахилгаан барааны “CES 2018” үзэсгэлэн нээлтээ хийж. Уг үзэсгэлэнд дэлгэгдсэн технологийн дэвшлүүдээс тоймлон хүргэж байна.

“Samsung” компанийн “The Wall” хэмээх 146 инчийн хэмжээтэй MicroLED телевизор өндөр нарийвчлалтайгаар дүрсийг харуулна.

HTC компанийн “Vive pro” тусгай төхөөрөмж нь вертуал ертөнцийн шинэ үеийг авчирна гэж зохион бүтээгчид тодорхойлж байна.

“Nanoleaf” хана нь хөгжим, дуу чимээг мэдэрч өнгөнүүд нь өөрчлөгддөг. Энтертайнментын үйл ажиллагаанд ашиглах боломжтой.

“Toyota” компани “e-Palette” хэмээх тээврийн хэрэгслийн шинэ хувилбарыг танилцууллаа. 4-7 метрийн урттай уг тээвэрлэгч нь одоогоор зөвхөн урьдчилсан байдлаар бэлэн болсон нь энэ аж.

Гоо сайхны бараа үйлдвэрлэгч “L'Oreal” компани хэт ягаан туяаг мэдэрч, арр-ын тусламжтайгаар анхааруулах зорилготой хумсны чипээ танилцуулжээ. Энэ нь 40 ам.долларын үнэтэй.

“Gemini” мини нөүтбүүк нь 90-ээд оны хэв маягийг санагдуулах бөгөөд 10core процессор, 64GB багтаамж, 4G сүлжээнд ажиллаж, WiFi, Bluetooth-д холбогддог. 4GLTE-г дэмждэг нь 599 ам.долларын үнэтэй.

LG компанийн 8000-ийн нягтралтайгаар үзүүлэх 88 инчийн хэмжээтэй OLED зурагт.

“Debussy”-ийн шинэ чихэвч нь 4G сүлжээг дэмжиж ажилладаг. Өөрөөр хэлбэл, хөгжмөө тоглуулахын тулд гар утас, компьютертэй холбох шаардлагагүй гэсэн үг. Уг чихэвч 5000 ам.долларын үнэтэй.