А.Энхбаатар: Бага насны охид өмгөөллийн үйлчилгээ авч чаддаггүй байсан

Нийслэл / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 10

2014-2016 онд аймаг, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 80 гэмт хэргийг УЕПГ-ын дэргэдэх эрүүгийн хэргийн шүүхүүдэд уншиж танилцсан хавтаст хэргүүдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дүгнэлт хийжээ. 

Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хуулийн албаны дарга А.Энхбаатар "Түр хамгаалах байр, хариу үйлчилгээний төв 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлчилж эхэлсэн. Сүүлийн үед бага насны охидын хүчирхийллийн дуудлага их ирэх болсон. Энэ асуудлаар Гэр бүл хүүхэд залуучуудын газраас стратегийн судалгаа хийсэн. Хамгийн зовлонтой асуудал нь хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн ч гэсэн бага насны охидод өмгөөлөгч үйлчилгээ үзүүлдэггүй байж. 2014-2016 онд хүүхдийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 76.3 хувь нь ээж аавтайгаа амьдардаг байсан. 56.3 хувь нь өөрийнхөө орон байранд хүчирхийлэлд өртсөн. 2018 онд гэрт нь зочлох үйлчилгээг нэвтрүүлнэ. Бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвийг нээхээр ажиллаж байна" гэв.