"Улсын аварга малчин"-ы 128 материал ирүүлжээ

Нийгэм / Time Admin
2018 оны 01 сарын 11

Жил бүр Цагаан сарын баярын үеэр Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг шалгаруулж шагнадаг. Энэ жилийн хувьд аймаг, орон нутгаас ирүүлсэн материалаас үзвэл энэ жил 128 малчин “Улсын аварга малчин”, 11 малчин “Улсын хошой аварга малчин”, 13 малчин “Улсын аварга саальчин”, таван фермер “Улсын аварга фермер”, 10 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 27 иргэн “Улсын аварга тариаланч”-ийн болзол хангасан байна.

Засгийн газар аваргуудыг удахгүй тодруулж Цагаан сарын баярын үеэр шагналыг нь гардуулах юм.