Биткойноос өөр Топ 20 зоос

Эдийн засаг / Time Admin
5 өдрийн өмнө

Bitcoin Cash

Bitcoin Cash / BCC 

Яадаг зоос вэ?

Биткойноос салалт хийж шинээр бий болсон зоос. Биткойны сүлжээ ачааллаа дийлэхээ болих үед нэг бол Блок хэмжээг нэмэх, эсвэл Segwit хэрэгжүүлэх тал дээр хөгжүүлэгч нар хоорондоо хуваагдсан. Блок хэмжээ нэмэхийг дэмжсэн хөгжүүлэгч нар Биткойны кодыг хуулбарлаж энэхүү зоосыг бий болгосон. Одоогоор Биткойны бодвол хурдан хугацаанд өртөг хямд шилжүүлэг хийх боломжтой. Өөрсдийгөө Satoshi-гийн анхны зурсан замын дагуу хөгжиж байгаа, жинхэнэ Битойн гэж үздэг.

Шүүмжлэл

Bitmain компаний гаргасан зоос гэж хэлэхэд хол зөрөхгүй. Мөн л ASICs ашиглаж олборлоно. Блок хэмжээ нэмж ачааллын асуудлыг шийдсэн ч хэсэг хугацааны дараа дахиад л асуудал үүснэ. Хөгжүүлэгч нар болон ирээдүйн хөгжүүлэлтийн замын зураг сул. Биткойн дээр Lightning ажиллаад эхлэх үед өрсөлдөж чадах уу? Bitmain-ы эзэн Жиханы хувьд Биткойн сүлжээний ирээдүй гэхээс илүүтэй өөрийн ASICs-уудыг борлуулах нь илүү чухал.

Үнэлгээ
Муу. Биткойнтой адил бас л нэгэн зоос. Шинэлэг юм байхгүй. Биткойнтой ирээдүйд өрсөлдөнө гэдэг хэцүү.


Bitcoin Gold

Bitcoin Gold BTG

Яадаг зоос вэ?

Биткойноос салалт хийж шинээр бий болсон зоос. Ихэнх талаараа Биткойнтой яг адилхан. Хамгийн гол ялгаа нь олборлолт хийх аргачлал дээрээ юм. Энэхүү зоос нь Биткойн олборлолт дээр Bitmain компаний монополийг байхгүй болгох зорилгоор хийгдсэн салалт юм. SHA-256 алгоритмийн оронд Equihash алгоритм ашигладаг нь ямар ч процессороор олборлох боломжтой болгодог.

Шүүмжлэл

Биткойноос онцын ялгаа байхгүй. Бас л зоос.

Үнэлгээ

Муу. Шинэ зоос эсвэл Биткойнтой өрсөлдөхөд хэцүү. Хөгжүүлэлтийн ирээдүйн дүр зураг бүрхэг.


Cardano

Cardano ADA

Яадаг зоос вэ?

Япон Эфириум. Cardono хэмээх энэхүү зоос нь төвлөрсөн бус эдийн засгийг дэмжиж, хөгжиж буй орнуудад төвлөрсөн бус санхүүгийн системийг бий болгох гэж зорьж буй зоос юм. Платформ дээр програм хангамжууд болон гэрээнүүд ажиллах боломжтой бөгөөд өртгийн бага, найдвартай, ачаалал даах чадвартай гэдэг давуу талуудтай.

Шүүмжлэл

Цоо шинэ санаа гэж хэлэхэд хэцүү. Эфириумтэй шууд өрсөлдөнө гэж ойлгож болно.

Үнэлгээ

Дунд. Эфириумтэй шууд өрсөлдөж байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэлт, уяан хатан байдал, мөн удирдлагын арга барил нь маш сайн.


Dash

Dashcoin DSH

Яадаг зоос вэ?

Биткойнтой адил нэгэн төрлийн зоос. Давуу тал гэвэл найдвартай, нууцлал сайтай, хурдан, тэгээд бусад криптовалютуудтай харьцуулахад хамгийн хэрэглэхэд хялбар криптовалют болох гэж хичээж байгаа. 18 сая л бий болно. Dash-ын хөгжүүлэлтийн менежментийн аргачлал нь Биткойноос илүү. Хөгжүүлэгч нарыг шилжүүлэгийн шимтгэлээс урамшуулдаг системтэй.

Шүүмжлэл

Анх бий болоход аль хэдийнээ 2 сая олборлогдсон байсан (Premined). Нууцлал хийж байгаа аргачлал нь Биткойн дээр байдаг Tumble хийдэг үйлчилгээнүүдтэй төстэй. Бас л зоос.

Үнэлгээ

Дунд. Зөндөө олон шинэлэг санаанууд байгаа боловч мөн л дижитал зоос болохыг эрмэлзэж байгаа нь ирээдүйд нь эрсдэл дагуулж байна.


EOS

EOS EOS

ERC-20

Яадаг зоос вэ?

Төвлөрсөн бус програм хангамжуудыг босоо болон хэвтээ байдлаар өргөжих бололцоог олгох Блокчейн платформ. Эфириум дээр хийгдэж байгаа. Тиймээс өөрөө бие даасан криптовалют бус, эфириумын ERC-20 Token гэж ойлгож болно.

Шүүмжлэл

Цоо шинэ. Одоогоор төвлөрсөн бус програм хангамжууд дөнгөж эхэн үедээ явж байгаа учир энэхүү платформын эрэлт ямар хэмжээнд байх нь тодорхойгүй.

Үнэлгээ: Дунд


Ethereum Classic

Ethereum Classic ETC

Яадаг зоос вэ?

Эфириумээс салалт хийж бий болсон зоос. Эфириум платформ дээр DAO (Decentralized Autonomous Organization) төвлөрсөн бус өөрөө өөрийгөө удирдах байгууллага байгуулагдсан бөгөөд энэхүү байгууллага нь Эфириумийг хөгжүүлэх зорилгоор $150 сая босгосон байв. 2016 6 сард өмнө хүмүүс шүүмжилж байсан алдааг засаагүйгээс болж $50 саяыг хакдуулж алдсан бөгөөд энэхүү хакнаас болж Эфириум хөгжүүлэгч нар 2 хуваагдсан.

Шүүмжлэл

Үндсэн Эфириумтэй өрсөлдөж чадах эсэх нь хэцүү. Онцын ялгаа байхгүй.

Үнэлгээ

Муу


Litecoin

Litecoin LTC

Яадаг зоос вэ?

2011 онд Google компанид ажиллаж байсан Charlie Lee гэдэг залуугийн гаргасан зоос. Төвлөрсөн бус, P2P. Хэдийгээр ихэнх талаараа Биткойнтой төстэй боловч олборлолт хийх, шилжүүлэг хийх, найдвартай байдал тал дээрээ хэд хэдэн давуу талтай. 84 сая ширхэг бий болох боломжтой. Srypt төрлийн алгоритм ашигладаг нь олборлоход илүү хэцүүгээс гадна Биткойн шиг дан ганц төхөөрөмжний тоо болох хүчин чадлаас хамааралтай биш.

Шүүмжлэл

Биткойноос онцын ялгаа байхгүй. Бас л зоос.

Үнэлгээ

Муу. Мөн л цахилгаан үрж олборлолт хийнэ. Одоо байгаа давуу талууд нь шинэ зоос гарч ирэх үед, эсвэл Lightning хэрэгжиж эхлэх үед давуу тал хэвээр үлдэж чадах уу? Өөрийн гэсэн онцлог, эсвэл шийдэхийг оролдож байгаа асуудал байхгүй.


Lisk

Lisk LSK

Яадаг зоос вэ?

Хөгжүүлэгч нар Блокчейн дээр янз бүрийн апп хөгжүүлэхэд зориулагдсан платформ. Зөндөө олон компаниуд болон байгууллагууд хэрхэн блокчейныг ашиглах вэ гэж сонирхох болсон бөгөөд тэрхүү зах зээл рүү чиглэсэн. Эфириумтэй төстэй боловч Javascript дээр шууд хөгжүүлэх боломжтойгоороо давуу талтай.

Шүүмжлэл

Одоогоор мөн л маш шинэ байгаа. Дөнгөж хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа. Эфириум хэмээх маш хүчтэй өрсөлдөгчтэй.

Үнэлгээ

Дунд


Monero

Monero XMR

Яадаг зоос вэ?

Нууцлал, нууцлал, нууцлал. Биткойныг хүмүүс мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхэд тохиромжтой гэх мэтээр дүрслэх дуртай боловч үнэндээ бол энэхүү технологийг ойлгодог хүмүүс аль хэтэвчинд хэдэн Биткойн байгаа, мөн аль хэтэвчнээс хаашаа хэд, хэзээ шилжсэн гэдгийг хүссэн үедээ харах боломжтой юм. Тиймээс аль түрийвчийг хэн эзэмшдэг вэ гэдгийг ямар нэгэн аргаар мэдсэн тохиолдолд тэр хүнийг мөнгөөрөө юу хийж байгааг бүрэн хянах боломжтой. Тэгвэл энэхүү асуудлыг шийдсэн криптовалют бол Monero. Аюулгүй байдал болон нууцлалаараа тэргүүлж буй зоос. Гүйлгээний өртөг болон өргөн хэрэглээнд нэвтрэх боломжоороо мөн Биткойнтой харьцуулах юм бол давуу талуудтай.

Шүүмжлэл

Цахилгаан үрж олборлолт хийх шаардлагатай. 4-хэн том олборлогч Pool байдаг. Бас л зоос.

Үнэлгээ

Дунд. Шинэлэг санаатай, өөрийн гэсэн хэрэгжүүлэх гэж оролдож байгаа зорилготой. Саяхан зөндөө олон дуучид, одууд энэхүү зоосыг дэмжиж байгаагаа илэрхийсэн. Гэсэн ч эцэст нь бас л нэгэн төрлийн зоос. Шинэ зооснууд болон Биткойнтой өрсөлдөж чадах эсэх нь эргэлзээтэй.


NEM

NEM XEM

Яадаг зоос вэ?

NXT зоосноос салалт хийх замаар бий болсон блокчейн платформ. Нээлттэй хөгжүүлэлттэй төлбөрийн платформ болох зорилготой криптовалют. Блокчейн технологийг илүү өндөр түвшинд хэрэглэхийг эрмэлздэг. Proof-of-importance хэлбэрээр олборлолт хийгддэг.

Шүүмжлэл

Платформ нь дөнгөж эхэн үедээ явж байгаа нь балчир, ирээдүй эргэлзээтэй гэсэн шүүмжлэл дагуулдаг.

Үнэлгээ

Сайн. Зүгээр л нэг зоос биш. Блокчейн платформ болохыг хичээж байна. Блокчейн технологийн өдөр тутмын хэрэглээний хөгжүүлэлтүүд хийгдэх бололцоотой.


NEO

NEO NEO

Яадаг зоос вэ?

Хятад Эфириум. Ажиллах зарчмын хувьд Эфириумтэй маш төстэй. Gas гэсэн ойлголт бас байдаг. Хятад улсад маш амжилттай хөгжиж байгаа.

Шүүмжлэл

Эфириум хэмээх маш хүчтэй шууд өрсөлдөгчтэй. 20 дотор багтах Confirmation Node-той нь энэхүү зоосыг төвлөрсөн бус гэж хэлэхэд хэцүү болгож байгаа.

Үнэлгээ

Муу.


OmiseGo

OmiseGo OMG

ERC-20

Яадаг зоос вэ?

Криптовалютуудыг p2p хэлбэрээр арилжаалах боломжийг олгох санхүүгийн төвлөрсөн бус арилжааны платформ. ERC-20 нэгж.

Шүүмжлэл

Мөн санхүү рүү чиглэсэн шийдэл. Зөндөө олон өрсөлдөгч бий болох боломжтой.

Үнэлгээ

Дунд


Populous

Populous PPT

ERC-20

Яадаг зоос вэ?

Санхүүгийн нэхэмжлэхийг Блокчейн технологиор шийдэх шийдэл. Компаниуд өөрсдийн нэхэмжлэхийг Блокчейн дээр байршуулж, авлагаа илүү шингэн болгож ашиглах боломжийг олгоно. ERC-20 нэгж.

Шүүмжлэл

Шинэ санаа. Цааш хэрхэн хөгжих нь одоогоор тодорхойгүй. Санхүүгийн бүтээгдэхүүн тул өөр санхүүгийн төрлийн зооснуудтай ирээдүйд шууд өрсөлдөнө.

Үнэлгээ

Дунд


Qtum

QTUM QTUM

Яадаг зоос вэ?

Бизнесүүдэд Блокчейн дээр ухаалаг гэрээ хийхэд нь тусалдаг платформ. Ихэнх Блокчейн дээр жижиг хэмжээний гэрээ хийхэд бэлэн. Компаниуд өөрсдийн дата бaазыг төвлөрсөн бус байдлаар хадгалахад нь тус болдог.

Шүүмжлэл

Маш шинэ бөгөөд цаашид хэрхэн хөгжих бол гэдэг нь тодорхойгүй. Эфириум дээр ижил шийдэл хийгдэх бүрэн боломжтой.

Үнэлгээ

Дунд


Ripple

Ripple XRP

Яадаг зоос вэ?

Ripple-ын гол зорилго бол дэлхийн гол мөнгө шилжүүлэгийн суурь платформ болох юм. Одоогийн банкнуудын хэрэглэдэг Western Union эсвэл SWIFT системийг орлоно гэсэн үг. Зөндөө олон банкнууд энэхүү зоосыг хэрэглэж эхэлсэн. Японы банкнууд өдөр бүрийн эцэст хоорондын тооцоогоо Ripple-ээр хийж байгаа. Олборлох боломжгүй бөгөөд оршиж болох 100 тэрбум Ripple нь одоогоор оршиж байгаа. Сар бүр бага багаар эргэлтэнд байгаа хэмжээг ихэсгэдэг.

Шүүмжлэл

Энэ бол төвлөрсөн бус зоос биш. Ripple гэдэг компани ихэнх зооснуудыг эзэмшихээс гадна хөгжүүлэлттэй холбоотой бүх шийдвэрийг дангаараа гаргах чадвартай. Зорилтот хэрэглэгч нар нь масс биш, банкнууд. Ирээдүйн хувь заяа нь банкнууд энэхүү системийг дэмжиж хэрэглэх үү гэдэгтэй шууд холбоотой.

Үнэлгээ
Дунд. Хэдийгээр бас л нэг зоос биш боловч, зөвхөн банкнууд руу чиглэсэн онцгой шийдэл боловч төвлөрсөн бус байдал, мөн банкнуудаас хараат байдал нь эрсдэлтэй. Өөр технологийн хувьд илүү зоос гарч ирж амархан орлох боломжтой.


Stellar Lumens

Stellar XLM

Яадаг зоос вэ?

Ripple шиг санхүү, мөнгөний шилжүүлгийг дэмжих зорилготой бүтээгдсэн зоос. Ripple-ыг бодвол төвлөрсөн бус байдлаараа арай илүү. Мөн төвлөрсөн бус бирж дээр арилжаалагдах боломжтой.

Шүүмжлэл

Бас л нэг зоос. Мөн чиглэж буй салбар, шийдэх гэж оролдож байгаа асуудал нь Ripple хэмээх шууд өрсөлдөгчтэй.

Үнэлгээ

Муу. Зүгээр л зоос бөгөөд, давуу талууд нь том ялгарал бий болгохоор давуу талууд биш.


TRON

Tronix TRX

ERC-20

Яадаг зоос вэ?

Дэлхийг хамарсан төвлөрсөн бус энтертайнмэнт платформыг блокчейн дээр бий болгох зорилготой зоос. Платформыг хэрэглэж байгаа хэрэглэгч нар өөрсдийн контентыг бүрэн эзэмшиж, хэзээ, хэнд, ямар үнэтэй харуулахаа бүрэн шийднэ. ERC-20 нэгж.

Шүүмжлэл

Шинэ санаа. Цааш хэрхэн хөгжих нь одоогоор тодорхойгүй.

Үнэлгээ

Сайн


Zcash

ZCash ZEC

Яадаг зоос вэ?

Нууцлал дээрээ маш ихээр анхаарсан зоос.

Шүүмжлэл

Бас л зоос. Monero-той шууд өрсөлдөнө. PoW алгоритм.

Үнэлгээ

Муу

Эх сурвалж: Monbit.mn