Ардчилсан нам хугацаатай мэдэгдэл хүргүүлнэ

Нийслэл / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 10

АН-аас татварын нэмэгдлийг эргэж харах талаар Засгийн газраас шаардаж байгаагаа өмнө  мэдээлж байсан. Тэгвэл АН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт татварын нэмэгдэл болоод бусад асуудлаар хугацаатай мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.

Энэ талаараа АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2018.01.10/ Төрийн ордны А танхимд 11:00 цагт хэвлэлийн хурал хийх юм.